Бэлчээр ашиглах, хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах үндэсний хэлэлцүүлэгт Монгол орны нийт сумдыг төлөөлсөн 850 малчид, орон нутгийн мэргэжилтнүүд оролцлоо. Энэхүү үндэсний хэлэлцүүлгийг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ), УИХ-ын Байгаль Орчин, Хөдөөгийн хөгжлийн байнгын хороо, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллага хамтран зохион байгууллаа.